logo of Sambar App

Үйлчилгээний журам

Ерөнхий зүйл

sambar.app нь сургуулийн насны хүүхдүүдийг хичээл болон зарим нэг ур чадваруудыг бие даан сурахад зориулагдсан вэбсайт бөгөөд хэрэглэгч та вэбсайтыг ашиглахын өмнө үйлчилгээний журмыг сайтар уншиж танилцана уу.

Зохиогчийн эрх

sambar.app үйлчилгээнд багтсан контент бүтээлүүд нь Sambar Team болон контент нийлүүлэгчдийн өмч бөгөөд Монгол улс ба Олон улсын зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.

Оюуны өмчлөл

sambar.app дээрх контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Зөвшөөрөлгүйгээр хувилж, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

Санал хүсэлт, гомдол мэдээлэх

Вэбсайтад нийтлэгдсэн аливаа контентын талаарх санал хүсэлт болон гомдол мэдээлэх бол info[at]sambar.app хаягаар хандаарай.

Сурталчилгаа

sambar.app нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

Бүтээгдэхүүн борлуулах

sambar.app нь гуравдагч этгээд болох байгууллага хувь хүмүүстэй хамтарч бараа бүтээгдэхүүн борлуулах, уралдаан тэмцээн зохиох боломжтой.

Гуравдагч этгээдийн бараа бүтээгдэхүүний чанар, уралдаан тэмцээнтэй холбоотой асуудлаар тухайн байгууллага, хувь хүний өмнөөс sambar.app нь хариуцлага хүлээхгүй.